ИНҮТ-ийн харьяа алба салбарын 24 ажилтан мэргэшсэн ХАБЭА-н ажилтан боллоо

Spread the love

     Нисэхийн сургалтын төв нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны А/370 дугаар тушаалаар батлагдсан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт явуулах, шалгалт авах журам”-ын шаардлагыг ханган Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт зохион байгуулах №20061007 дугаар бүхий гэрчилгээ авсан.

      Гэрчилгээ эзэмшигч байгууллагын хувьд салбартаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт явуулах эрхтэй болж тус эрхийн хүрээнд Иргэний нисэхийн үндэсний төвийн даргын 2021 оны А/214 дүгээр тушаалаар “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтныг мэргэшүүлэх сургалт”-ыг амжилттай зохион байгуулав.

     Тус сургалтад Иргэний нисэхийн үндэсний төвийн харьяа алба салбар, орон нутгийн нисэх буудлын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан 24 ажилтан амжилттай хамрагдаж, Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээ, мэдээлэл арга зүйн төвийн үнэлгээний багт онолын болон ур чадварын шалгалтыг амжилттай өгч Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн итгэмжлэл бүхий гэрчилгээгээр гэрчилгээжив.