【JICE JDS】Магистрын зарим сургуулиуд дээр нэмэлт элсэлт зарлалаа.

Spread the love

2021 оны JDS магистрын хөтөлбөрийн бүртгэл хаагдсан хэдий ч доорх сургуулиудад нэмэлт элсэлт зарлахаар боллоо.

************************

Нэмэлт элсэлт зарлах сургуулиуд:

・Санхүүгийн бодлого, хөрөнгийн зах зээлийн бодлого (1-2-1) ⇒

               Олон Улсын Их Сургууль (Олон Улсын Харилцааны Тэнхим)

・Бизнес, эдийн засгийн эрх зүйн тогтолцоо (1-2-2) ⇒

               Кюүшүгийн Их Сургууль

・Аж үйлдвэрийн бодлого ба бизнесийн удирдлага (2-1) ⇒

               Олон улсын Их Сургууль (Олон Улсын Менежментийн Тэнхим)

               Хирошимагийн Их Сургууль

・Өсөлтийг хангахуйц өндөр чанартай дэд бүтцийг байгуулах (2-2) ⇒

               Нагаокагийн Технологийн Их Сургууль

Нэмэлт элсэлт хаагдах хугацаа: 2021 оны 11-р сарын 10 (Лхагва) 14:00 хүртэл

2021 оны JDS хөтөлбөрт элсэх сүүлийн боломж учир амжиж бүртгүүлээрэй.

Бусад их сургуулийн элсэлтийн бүртгэл хаагдсан болно.

Бүртгэлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг цахим хуудаснаас авна уу.

https://jds-scholarship.org/country/mongolia/index.html

JDS хөтөлбөрийн ерөнхий мэдээлэл болон хэрхэн элсэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг багтаасан нээлттэй семинарын бичлэгийг доорх линкээр нөхөж үзэх боломжтой.

Ерөнхий мэдээлэл: https://vimeo.com/632747920/d6509a17e7

Хэрхэн элсэх тухай: https://vimeo.com/632742145/51fc9285f0

Энэхүү нээлттэй семинараас гадна Кюүшүгийн их сургуулиас бусад сургуулиуд танилцуулга хийсэн байгаа. Хэрэв та нөхөж үзэхийг хүсвэл хөтөлбөрийн вэб хуудасны INFORMATION SESSION BY UNIVERSITIES хэсэг рүү хандаж, үзэхийг хүссэн сургуулийнхаа мэдээллийг бөглөж, хадгалсан бичлэгийг үзэх линкээ аваарай.

ЖИЧ: Нэмэлт элсэлт зарласан сургуулиуд дээр хэдийнээ материалаа өгсөн хүмүүс материалаа шинэчлэх, сайжруулах боломжтой.

Хүндэтгэсэн

JICE

********************************************************************

JAPAN INTERNATIONAL COOPERATION CENTER (JICE)

JDS Project Office in Mongolia

#201, Mongolia-Japan Center Building, University Avenue, Sukhbaatar District, Central P.O.BOX 917, Ulaanbaatar-13

TEL: 976-11-327052, 976-11-326815