Нисэхийн сургалтын төв амжилттай шалгууллаа

Spread the love

    Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын сайдын 2019 оны А/370 дугаар тушаалаар батлагдсан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эруүл ахуйн сургалт явуулах, шалгалт авах журам”, 2021 оны А/176 дугаар тушаалаар батлагдсан “ХАБЭА-н сургалт зохион байгуулах гэрчилгээ бүхий сургалтын байгууллагын үйл ажиллагаанд хийх хяналт үнэлгээний удирдамж”, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хорооны “Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт, сурталчилгаа зохион байгуулах арга хэмжээний 2021 оны төлөвлөгөө”-ний дагуу Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт зохион байгуулж буй сургалтын байгууллагуудын үйл ажиллагаанд үнэлэлт өгөх ажлыг зохион байгуулж байна.

     Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хорооноос томилогдсон Хяналт үнэлгээний баг 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Нисэхийн сургалтын төвд ажиллан 100 онооны 27 асуулга, шалгах хуудсаар шалгаж, 92 (Хангалттай) үнэлгээгээр үнэлэв. Хяналт үнэлгээний багийн зүгээс тус төвийг нарийн мэргэжлийн орон тооны 3-аас доошгүй ХАБЭА-н багштай, явуулын сургалт зохион байгуулахад шаардлагатай зөөврийн компьютер, үзүүлэн таниулах материалтай болох, үзүүлэн таниулах материал, гарын авлагыг хэвлэмэл байдлаар бэлэн байлгах талаар зөвлөгөө өгсөн болно.