“STP 052 АЭРОДРОМЫН НИСЛЭГИЙН УДИРДАГЧ БЭЛТГЭХ СУРГАЛТ”-ЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА

Spread the love
Зорилго

Нисэхийн сургалтын төв, Тайландын Хаант Улсын Иргэний нисэхийн сургалтын төвтэй хамтран зохион байгуулах “STP 052 Аэродромын нислэгийн удирдагч бэлтгэх сургалт”-д орон нутгийн нисэх буудлуудад нислэгийн удирдагчаар тогтвор суурьшилтай ажиллах суралцагчдыг сонгон шалгаруулах.

Сургалт зохион байгуулагдах хугацаа Сургалтыг ИНҮТ-ийн Нисэхийн сургалтын төвд 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрүүдэд зохион байгуулна.
Ерөнхий шаардлага
    • 19-28 хүртэлх насны;
    • Бүрэн дунд боловсрол эзэмшсэн байх;
    • Ерөнхий англи хэлний B1 түвшний мэдлэгтэй байх;
    • Их дээд сургууль төгссөн бол давуу тал болно;
Бүрдүүлэх материал
    • Төрийн албан хаагчийн анкет /Маягт татах/;
    • Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар;
    • Их, дээд сургууль төгссөн бол дипломын хуулбар;
    • Иргэний үнэмлэхний хуулбар;
    • Өргөдөл /Маягт татах/.
Материал хүлээн авах 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 08:00 цагаас 12 дугаар сарын 13-ны өдрийн 16:00 цаг хүртэл undraa.e@mcaa.gov.mn цахим шуудангаар хүлээн авна.
Сонгон шалгаруулалтын хугацаа, газар

1-р үе шат:  2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр НСТ-д      2-р үе шат: 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 22-ны өдрүүдэд Сонгдо эмнэлэгт зохион байгуулагдана.

Сонгон шалгаруулалтын шалгуур 1-р үе шат.

    • Ерөнхий мэдлэгийн шалгалт
    • Ерөнхий Англи хэл В1 түвшний шалгалт
    • Сэтгэл зүйн шалгалт, ИНД-67.107(C)
    • Сэтгэхүйн шалгалт /IQ тест/

2-р үе шат.

    • Нэгдүгээр үе шатанд тэнцсэн 16 горилогчид ИНД-67.107 шаардлагын дагуу эрүүл мэндийн үзлэгт хамрагдана.
Сургалтын төлбөр Нэг суралцагчийн сургалтын төлбөр 17,970,000 төгрөг             /2021 оны 12 сарын 07-ны өдрийн Монгол банкны ханшаар 1BHT=87.60₮-өөр тооцов/
Холбоо барих утас 71-282128, 99079476

 

Жич: Цахимаар материал ирүүлэхдээ PDF файл хэлбэрээр, цахим шуудангийн утга /Subject/ дээр нэрээ бичиж ирүүлэхийг анхаарна уу.