ОЛОН УЛСЫН ИРГЭНИЙ НИСЭХИЙН БАЙГУУЛЛАГА (ИКАО)-ААР “AERONAUTICAL INFORMATION MANAGEMENT (AIM) SPECIALIST| 021/122/AIS AIM SPC” STP – ХӨТӨЛБӨРИЙГ ДАХИН БАТАЛГААЖУУЛЛАА

Spread the love

Нисэхийн сургалтын төв нь Нисэхийн мэдээллийн үйлчилгээний албатай хамтран 2016 онд “Aeronautical Information Management (AIM) Specialist| 021/122/AIS AIM SPC” стандартчилагдсан багц сургалтын хөтөлбөрийг боловсруулж, ИКАО-аар баталгаажуулсан.

Энэхүү STP хөтөлбөрийн хүрээнд Annex 15, ICAO Doc 10066, Doc 8400, Doc 4444 баримт бичгүүдэд орсон өөрчлөлттэй холбогдуулан нэмэлт өөрчлөлт оруулан ИКАО-аар албан ёсоор хянуулж, 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр баталгаажуулав.

Уг нэмэлт өөрчлөлтийг ИНҮТ-ийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/415 дугаар тушаалаар байгуулагдсан “Aeronautical Information Management (AIM) Specialist| 021/122/AIS AIM SPC” стандартчилагдсан багц сургалтын хөтөлбөрт нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсэг батлагдсан гүйцэтгэлийн төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэсэн бөгөөд нийт 872 хуудас сургалтын материалд дүн шинжилгээ, боловсруулалтыг амжилттай хийж гүйцэтгэв.

Дээрх STP сургалтыг 2021 оны байдлаар нийт 3 удаа Олон улсад зарлан зохион байгуулж, сургалтад НМҮА-ны 8 мэргэжилтэн, гадаадын нисэхийн мэдээллийн байгууллагын 8 мэргэжилтнийг тус тус хамруулж, ИКАО-аар гэрчилгээжүүлсэн.