Нисэхийн боловсон хүчин бэлтгэдэг их, дээд сургуулиудийг танилцуулав

Монгол Улсад нисэх хүчин үүсч хөгжсөний 93 жилийн ойг тохиолдуулан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд /2018.05.19/ “Нисэх-Миний ирээдүй” мэргэжил сурталчлах өдөрлөг зохион байгуулагдсантай холбогдуулан Нисэхийн сургалтын төвөөс ерөнхий боловсролын сургуулиа төгсөж, эх орныхоо ирээдүйн төлөө зүрх нь цохилон яваа сурагч нартаа зориулан Иргэний нисэхийн салбарын мэргэжлийг сурталчлах, нисэхийн мэргэжлээр хаана, хэрхэн суралцах боломжтой талаар Нисэхийн боловсон хүчин бэлтгэдэг дэлхийн 4 тивээс нийт 30 их, дээд сургуулийн 20 мэргэжлийг онцлон танилцуулахын зэрэгцээ НСТ-ийн “Номын сан”-гийн нисэхийн мэргэжлийн ном товхимлуудыг сурталчлах, нисгэгчийн симулятор буюу нисгэгч мэргэжлийн дадлагын нислэгийн үйл ажиллагааг тус тус амжилттай зохион байгуулан ажиллалаа.

Өөрийн хүсэл зорилгоор өндөр хариуцлагатай Иргэний нисэхийн мэргэжлээр суралцах чиглэлээр илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүссэн сурагч, эцэг эхчүүдэд /бүртгүүлсэн нийт 92 хүн/ мэргэжил, сургалтын төлбөр, тэтгэлэг авах боломж, элсэн орох сургуулиудын шаардлагууд гэх мэт дэлгэрэнгүй мэдээллийг цахимаар хүргүүлсэн бөгөөд “Нисэх миний ирээдүй” өдөрлөгт гадаадын их дээд сургуулиудыг амжилттай төгсөж ирээд Монгол Улсын Иргэний нисэхийн салбарт амжилт, бүтээл дүүрэн ажиллаж байгаа боловсон хүчнүүдийг төлөөлж нарийн мэргэжлийн /нисгэгч, нислэгийн удирдагч, инженер гэх мэт/ 5 залуучуудыг урьж оролцуулан асуулт хариултын нээлттэй ярилцлага хийж оюутан сурагч, эцэг эхчүүдэд холбогдох мэдээллүүдийг өгсөн өндөр ач холбогдол бүхий үйл ажиллагаа боллоо.

SHARE