МОНГОЛ ХҮН АНХ САНСАРТ НИССЭН 41 ЖИЛИЙН ОЙН БАЯРТ ЗОРИУЛЖ ЗХУ, БНМАУ-ЫН БААТАР, ХОШУУЧ ГЕНЕРАЛ САНСРЫН НИСГЭГЧ, “ЧИНГИС ХААН” ТЭРГҮҮН ЗЭРГИЙН ОДОНТ Ж.ГҮРРАГЧАА БААТАРЫН СУРАГЧИДТАЙ ХИЙСЭН УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Spread the love

2022 оны 3 дугаар сарын 25- ны Энэ өдөр Нисэхийн түүхийн музейн урилгаар ЗХУ, Монгол Улсын баатар, сансрын нисгэгч, “Чингис хаан” тэргүүн зэргийн одон, ОХУ- ын “Александр Невск”-ийн одонт, Хошууч Генерал Ж.Гүррагчаа баатар хүрэлцэн ирж Нийслэлийн 7 дугаар сургуулийн төгсөх ангийн нисэхийн мэргэжил сонгох сонирхолтой сурагчдын төлөөлөлтэй уулзаж ирээдүйн хүсэл, мөрөөдөл, ямар мэргэжил сонгох талаар болон өөрийн туулсан амьдрал, ажил мэргэжлийнхээ талаар сонирхолтой уулзалт, ярилцлага хийлээ.

Уузалтыг зохион байгуулагч; Нисэхийн сургалтын төв, Нисэхийн түүхийн музей. Урилгаар: Нийслэлийн 7 дугаар сургуулийн захирал Д.Дашдорж, багш н.Оюунчимэг сурагчид оролцлоо. Та бүхэндээ сурлага, ажил, хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.