2018 оны 06 дугаар сарын 11-18-н хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Чингис хаан олон улсын нисэх буудал орчмын 2018 оны 06 дугаар сарын 11ний өдрөөс 06 дугаар сарын 18ны өдөр хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Үзэгдэл: 14, 15-нд солигдмол үүлтэй, дуу цахилгаантай түр зуурын бороо орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Бороо орохгүй.

Салхи: 11, 12–нд баруун хойноос 6-9м/с, 14, 15-нд өмнөөс 4-7м/с, борооны өмнө үе үе 8-11м/с, бусад хугацаанд баруун хойноос 5-8м/с.

Температур: 11, 12-нд шөнөдөө 07-09 градус, өдөртөө 21-23 градус, бусад хугацаанд шөнөдөө 12-14 градус, өдөртөө 30-32 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 11, 12, 13, 14, 15-нд нутгийн зүүн хагаст, 16,17-нд нутгийн баруун хагаст дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

НИСЛЭГИЙН ЦАГ УУРЫН ТӨВ

Мэдээлэл Үйлчилгээний Хэлтэс 2018.06.11

“Ханбумбат” нисэх буудал орчимд:

Үзэгдэл:  18-нд үүлшинэ. Дуу цахилгаантай бороо орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Бороо орохгүй.

Салхи: 11, 13-нд баруун хойноос 5-8м/с, 12-нд баруун хойноос 7-10м/с, 18-нд баруун өмнөөс баруун хойш эргэж 7-10м/с, бусад хугацаанд өмнө, баруун өмнөөс 5-8м/с, үе үе 13-15м/с хүрч шороон шуурга шуурна.

Температур: 11, 12, 13-нд шөнөдөө 13-15 градус, өдөртөө 27-29 градус дулаан, бусад хугацаанд шөнөдөө 16-18, өдөртөө 33-35 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл:  11, 12, 13, 18-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана, 18-нд үүл тунадасны мужид сул хүчтэй мөстөлт ажиглагдана.

2018 оны 6 дугаар сарын 11-нээс 6 дугаар сарын 18-ныг хүртэлх

7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

/ Хугацааны эхээр нутгийн зүүн хэсгээр бороо орж сэрүүн байна /

Баруун аймгуудын нутгаар: 13, 15-нд нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо, 14-нд нутгийн хойд хэсгээр, 16-17-нд зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи зарим газраар түр зуур ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 18-23 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 31-36 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна. 17-нд бага зэрэг сэрүүснэ.

Төвийн аймгуудын нутгаар: 11-нд нутгийн зүүн хэсгээр, 14-15-нд нутгийн хойд хэсгээр, 17-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи зарим газраар түр зуур ширүүснэ. 11-нд нутгийн зүүн хагаст, 15-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ. Бусад хугацаанд Дархадын хотгор, Хөвсгөл, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус, 13-14, 17-нд Орхон-Сэлэнгийн хөндийгөөр 27-32 градус хүрч дулаарна.

Зүүн аймгуудын нутгаар: 11-нд ихэнх нутгаар, 12-13,16-нд нутгийн зүүн хэсгээр, 15-нд зарим газраар түр зуурын бороо орно. Салхи зарим газраар түр зуур ширүүснэ. Нутгийн зүүн хэсгээр шөнөдөө 6-11 градус, өдөртөө 18-23 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 22-27 градус дулаан, 14-нд шөнөдөө 11-16 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар: 12-нд нутгийн зүүн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. 11-12-нд салхи нутгийн зүүн хэсгээр түр зуур ширүүснэ. 11-12нд нутгийн зүүн хэсгээр бага зэрэг сэрүүснэ. Бусад хугацаанд Өмнөговийн нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 27-32 градус хүрч хална.

ЦУОШГ, УМХ

2018.06.11

SHARE