БНСУ-ын Хансео их сургуулийн оюутнуудад зориулсан “Ажлын байрны танилцах сургалт” зохион байгуулагдаж байна.

Spread the love

БНСУ-ын Хансео их сургуулийн агаарын тээврийн удирдлагын тэнхимд суралцаж байгаа оюутнуудад Монгол улсын Иргэний нисэхийн ерөнхий газарт үйлдвэрлэлийн дадлага хийх боломж олгож байгаа нь ирээдүйд нисэхийн салбарт ажиллах боловсон хүчинг чадваржуулах зорилготой юм. “Ажлын байрны танилцах сургалт”-ыг 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс 20-ны өдрүүдэд ИНҮТ-ийн Нисэхийн сургалтын төвд 4 дэх удаагаа зохион байгуулж байна. Тус сургалтад Хансео их сургуулийн 10 оюутан, 2 багшийн хамт хамрагдаж байна. Мөн ИНЕГ-ын даргын хэмжээнд зурагдах хоёр байгууллагын хоорондох хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах зорилгоор тус их сургуулийн дэд ерөнхийлөгч, гадаад харилцааны хэлтэс болон албаны дарга нар хүрэлцэн ирсэн байна.