МЭНДЧИЛГЭЭ

Spread the love

Дэлхийн багш нарын 28 дахь, Монголын багш нарын 56 дахь баярын өдрийг тохиолдуулан иргэний нисэхийн салбарт ажиллаж буй нийт багш нартаа баярын мэнд дэвшүүлье.

Иргэний нисэхийн салбарын хөгжил дэвшлийн суурь үндэс болох эрдэм мэдлэгийг хүн бүрд олгон эзэмшүүлэхэд хүч хөдөлмөр, ур ухаан, авьяас чадвараа харамгүй зориулж ирсэн та бүхэндээ үргэлж талархаж явдгаа илэрхийлье.

Иргэний нисэхийн салбарын ажилтнуудын мэдлэг чадварыг дээшлүүлэх хүндтэй үүрэг гүйцэтгэж байгаа багш хэмээх эрхэм алдар тань үеэс үед нэрлэгдэж, эрдэм номын өглөг тань үрээс үрд өвлөгдөж явахыг хүсэн ерөөе!