Нисэхийн сургалтын төвийн захирлын 2022 оны 12 дугаар сарын 20-ны А/72 тоот тушаалын дагуу “PANS-OPS-ийн анхан шатны сургалт” 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 1 дүгээр сарын 26-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
Тус сургалтаар онолын 72 цаг, дадлагын 128 цаг, нийт 200 цагийн агуулгын хүрээнд газрын навигацийн тоног төхөөрөмж ашиглан нисэх буудлаас хэрэглэлээр нисэн гарах, нисэн ирэх болон ойртолт үйлдэх агаарын хөлөг газрын ямар нэгэн саадтай мөргөлдөхөөс сэргийлэх зорилгоор нисгэгчийн заавал биелүүлэх заавар журмыг урьдчилан тооцоолох, зохион бүтээх ур чадварыг эзэмшүүлэх юм.
Сургалтыг дараах чадамжийн нэгжийн агуулга, гүйцэтгэлийн үзүүлэлтээр онол, дадлага хосолсон хэлбэрээр зохион байгуулж байна.
- Нислэгийн журам зохиох ерөнхий ойлголт
- Эргэлтийн параметр, салхины тооцоолол хийх
- Маршрутын болон хүлээх нислэгийн журам зохиох
- Нисэн ирэх журам зохиох /arrival procedures/
- Ойртолтын эхний хэсэг байгуулах, тооцоолох
- Ойртолтын дунд хэсэг байгуулах, тооцоолох
- Ойртолтын төгсгөл хэсэг байгуулах, тооцоолох
- Хоёрдугаар тойрогт гарах журам зохиох
- Нисэн гарах журам зохиох
- Ил харааны журам зохиох
Сургалтад АНҮГ 2, НХҮА 1, НУТА 1, НЖБА 3, горилогч 2 суралцагч тус тус хамрагдаж байна.