ХЭРЭГЛЭЛИЙН НИСЛЭГИЙН ЖУРАМ ЗОХИОХ АНХАН ШАТНЫ СУРГАЛТ БОЛЛОО

Spread the love

Нисэхийн сургалтын төвөөс Агаарын навигацийн үйлчилгээний газрын захиалгаар “PANS-OPS-ийн анхан шатны 204 цагийн сургалт”-ыг амжилттай зохион байгууллаа.

Уламжлалт буюу газрын навигацийн тоног төхөөрөмж ашиглан нарийвчлалгүй оролт үйлдэх болон нисэх буудлаас хэрэглэлээр нисэн гарах нисэн ирэх журам зохиох онолын мэдлэг олгосон тус сургалтад АНҮГ болон харьяа албаны найман ажилтан хамрагдсан байна.

     

Сургалт 2022 оны арван хоёрдугаар сарын 21-ны өдрөөс 2023 оны нэгдүгээр сарын 27-ны өдрүүдэд болж өндөрлөлөө.