Нисэхийн сургалтын төвийг бүс нутгийн хэмжээнд өрсөлдөхүйц олон улсын нисэхийн сургалт, дадлагын цогцолбор болгон өргөжүүлэх ажлын хэсгийн 4 дүгээр хурлын танилцуулга хийгдлээ

Spread the love

ИНҮТ-ийн даргын 2023 оны А/04 дүгээр “Ажлын хэсэг байгуулах тухай” тушаалаар Нисэхийн сургалтын төвийг бүс нутгийн хэмжээнд өрсөлдөхүйц олон улсын нисэхийн сургалт, дадлагын цогцолбор болгон өргөжүүлэх ажлыг эхлүүлэх ажлын хэсэг байгуулагдаж, 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ажлын хэсгийн үйл ажиллагааны төлөвлөгөөгөө батлуулан ажлаа эхлүүлсэн.

Тус төлөвлөгөөний хүрээнд Нисэхийн сургалтын төвийг бүс нутгийн хэмжээнд өрсөлдөхүйц олон улсын нисэхийн сургалт, дадлагын цогцолбор болгон өргөжүүлэх ажлын хэсгийн хурал 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 10:00-11:30 цагийн хооронд НСТ-д амжилттай зохион байгуулагдлаа. Хуралд ИНҮТ-ийн дарга Н.Батсайхан, СЭЗТГ-ын дарга Д.Пүрэв-Очир, АНҮГ-ын дарга Э.Төрбаяр, НБҮГ-ын дарга С.Нацагдорж, ЗХНГ-ын менежер З.Туяа, ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Б.Золбоо болон ажлын хэсгийн гишүүд оролцсон.

Дараах үндсэн чиглэлийн хүрээнд танилцуулга мэдээлэл хийгдсэн. Үүнд:

  • НСТ-ийн өнөөгийн нөхцөл байдал
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын байгууллагад тавигдах шаардлага;
  • Онлайн сургалт, шалгалт, номын сангийн систем;
  • Анги танхим болон тоног төхөөрөмжийн одоогийн нөхцөл байдал.
  • Цаашид хэрэгжүүлэх ажил
  • Нисгэгч бэлтгэх нисгэгчийн дадлагажуур, дадлага нислэгийн аэродром болон агаарын хөлөгтэй болох судалгааг үе шаттай хийх;
  • Ажлын хэсгийн төлөвлөгөөний ерөнхий ажлын зураглал, гүйцэтгэлийг гаргах.

ИНҮТ-ийн удирдлага болон ажлын хэсгийн гишүүдээс танилцуулгатай холбоотой дараах саналыг хэлсэн. Үүнд:

  • ИНҮТ-ийн ЗХНГ-ын менежер З.Туяаг ажлын хэсгийн ахлагчаар шинэчлэн томилох;
  • Шаардлагатай тохиолдолд ИНҮТ-ийн холбогдох салбар нэгжүүдийг ажлын хэсгийн үйл ажиллагаанд татан оролцуулах;
  • Олон улсын иргэний нисэхийн сургалтын байгуулагуудтай хамтран ажиллах, туршлага судлах;
  • Дотоодын авиа компаниудтай холбоотой ажиллах;
  • Бүс нутгийн хэмжээнд өрсөлдөх олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сургалтын байгууллага болох, үр өгөөжөө нэмэгдүүлэх нарийвчилсан төсөл хөтөлбөр боловсруулж, Монгол Улсаас болон олон улсын байгууллагаас хөрөнгө оруулалт авах талаар анхаарч ажиллах;
  • Үр ашигтай ажиллах нарийвчилсан судалгаа хийх, санхүүгийн тооцоолол гаргах;
  • Багшлах бүрэлдэхүүний мэдлэг боловсролыг тасралтгүй дээшлүүлэх;
  • НСТ-ийн ажилтнуудыг нисэхийн нарийн мэргэжлийн чиглэлээр мэргэшүүлэх;
  • Симуляторыг сонирхогчдын, суралцагчдын, мэргэжлийн ажилтнуудын, бизнес эрхлэгчдэд гэсэн тодорхой үе шаттайгаар авах;
  • Цаашид НСТ-ийн байрыг ИНҮТ-ийн одоогийн байрлаж байгаа байр болон СЭЗТГ-ын байгаа байртай холбоод түр хугацаанд ашиглах улмаар НСТ болон НМҮА-ны хооронд байгаа том талбайд НСТ-ийн байрыг шинээр байгуулах гэх мэт саналууд хэлэлцэгдэж, цаашид хийгдэх ажлын төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэхээр боллоо.