Иргэний нисэхийн ерөнхий газар болон БНСУ-ын Хансёо их сургуулийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд уламжлал болгон зохион байгуулагддаг “Ажлын байртай танилцах, үйлдвэрлэлийн дадлага сургалт”-ыг 2023 оны 5-р сарын 15-19-ний өдрүүдэд 6 дах удаагаа амжилттай зохион байгуулагдлаа. Дадлага сургалтад Хансёо их сургуулийн 10 оюутан хамрагдаж, Монгол улсын иргэний нисэхийн салбарын бүтэц, үйл ажиллагаа, хууль эрхзүйн орчин болон дүрмийн зохицуулалт, бүс нутгийн онцлогийг судалж, Нисэхийн сургалтын төв, Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний алба, “Чингис хаан” болон “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудал дээр үйлдвэрлэлийн танилцах дадлага хийж, Нисэхийн музейг үзэж сонирхлоо.