Нисэх буудлуудын сумлагч автомашины жолооч нарыг мэргэшүүлэх давтан сургалт зохион байгуулагдаж байна

Spread the love

Нисэхийн сургалтын төвийн захирлын 2023 оны 05 дугаар сарын 09-ний А/25 тоот тушаалын дагуу “Нисэх буудлуудын сумлагч автомашины жолооч нарыг мэргэшүүлэх давтан сургалт” 2023 оны 05 дугаар сарын 15-19-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Сургалтад орон нутгийн нисэх буудлуудын 13, МАФ 5, Скайжэт ХХК 1, Томас Эйр ХХК 1, нийт 20 суралцагч хамрагдаж байна.