“ICAO-ийн багш бэлтгэх сургалт” (Training Instructor Course) амжилттай зохион байгуулагдлаа

Spread the love

ИНЕГ-ын даргын 2023 оны А/139 дугаар тушаалын дагуу Нисэхийн сургалтын төвд Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ын Trainair plus хөтөлбөрийн хүрээнд стандартчилагдсан сургалтын багц хөтөлбөр (STP)-өөр хичээл заах багшлах бүрэлдэхүүнийг бэлтгэх, багшийн хөгжлийг дэмжих, олон улсын багшлах мэргэжилтний заах арга зүйг бүрэн эзэмшүүлэх зорилгоор 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 26-ны өдрүүдэд “ICAO-ийн багш бэлтгэх нэгдүгээр шатны сургалт” (Training Instructor Course-Part 1)-ыг цахимаар, 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 09-ны өдрүүдэд “ICAO-ийн багш бэлтгэх хоёрдугаар шатны сургалт” (Training Instructor Course-Part 2)-ыг танхимаар амжилттай зохион байгууллаа.


Тус сургалтад хамрагдсан багш нар олон улсын стандартын дагуу сургалтын гарын авлага бэлтгэх, сургалт зохион байгуулах, багшийн заах арга зүйн ур чадвар дадлагыг эзэмшсэн болно. Цаашид тухайн багш нар нарийн мэргэжлийн сургалтад үе шаттайгаар хамрагдаж стандартчилагдсан сургалтын багц хөтөлбөр (STP)-өөр хичээл заах эрхтэй болсноор Нисэхийн сургалтын төв олон улсын сургалтуудыг дотооддоо зохион байгуулж, түүнд багшлах бүрэн боломжтой болно.