Spread the love
Монгол Улсын Иргэний нисэхийн ерөнхий газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Инчеон Олон улсын нисэх буудлын корпорац хооронд байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд Нисэхийн сургалтын төвд “Аэродромын үзлэг, хяналтын сургалт” зохион байгуулагдлаа.
Тус сургалтад ИНЕГ, ИНҮТ, БУОУНБ, ЧХОУНБ болон орон нутгийн нисэх буудлуудын 20 ажилтан амжилттай хамрагдаж, “Трэйнэр плас” хөтөлбөрийн хүрээнд гэрчилгээжлээ. Аэродромын үзлэг, хяналтын сургалт 2023 оны 06 сарын 12-ноос 16-ны өдрүүдэд явагдсан бөгөөд онолын мэдлэг олгох, үйлдвэрлэлийн дадлагын нийт 40 цаг хичээллэж, үйлдвэрлэлийн дадлага сургалтыг “Чингис хаан” болон “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлуудын аэродром дээр зохион байгууллаа.