ТЭТГЭЛЭГТ СУРГАЛТАД НЭР ДЭВШИГЧДИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ

Spread the love

Олон улсын иргэний нисэхийн байгууллага болон Катар Улсын Засгийн газрын хооронд байгуулсан санамж бичгийн хүрээнд хөгжиж буй орнуудаас нийт 5 (тав) суралцагчийг Катар Улсад хоёр жилийн тэтгэлэгт дипломын сургалтад хамруулах сонгон шалгаруулалтыг ИКАО-аас зарласан. Уг тэтгэлэгт хөтөлбөрт ИНЕГ-аас нэгдсэн журмаар тодорхойлж, сонгон шалгаруулалтад оролцох боломжийг олгох зорилгоор та бүхэнд энэхүү зарыг хүргүүлж байна.

Тэтгэлэгт хөтөлбөрийн нөхцөл болон тавигдах шаардлага:

Сургалтын чиглэл:

  • Нисгэгч (Commercial Pilot Licence (CPL) with Multi-Engine Class Rating, and Instrument (IR);
  • Нислэгийн хөдөлгөөний удирдагч
  • Агаарын хөлгийн техник үйлчилгээний инженер;
  • Ахисан түвшний нисэхийн менежмент;
  • Цаг уурын ажилтан.

Тэтгэлэгт хөтөлбөрт багтсан зардлууд:

  • Сургалтын төлбөр;
  • Суралцах хугацаанд байрлах байр;
  • Дадлага хийх үед гарах тээврийн зардал;
  • Монгол-Катар тээврийн зардал.

Сонгон шалгаруулалтад хамрагдах хүсэлт гаргагчдад тавигдах шаардлага:

  • 18 насанд хүрсэн, Монгол Улсын иргэн байх;
  • Иргэний нисэхийн салбарт үйл ажиллагаа явуулдаг байгууллагын ажилтан байх;
  • IELTS-ийн албан ёсны 6.0-аас доошгүй оноотой, онооны хүчинтэй хугацаа дуусаагүй байх; /Хүчинтэй хугацаа дуусаагүй TOEFL шалгалтын албан ёсны оноог мөн дүйцүүлж болно/.
  • Эрүүл мэндийн шаардлага хангасан байх.

Бүрдүүлэх материал:

  • Хавсаргасан сонгон шалгаруулалтын анкетыг бөглөх;
  • Их, дээд сургуулийн дипломын хуулбар, хэрэв суралцаж буй бол сургуулийн тодорхойлолт;
  • Ажлын газрын тодорхойлолт;
  • Иргэний үнэмлэхний хуулбар /E-Mongolia-аас авах/;
  • Эсээ /Хэрэв сонгон шалгаруулалтад тэнцэж, Катар Улсад суралцвал таны болон Монгол Улсын хувьд ямар эерэг үр дүн гарах талаар 1500-аас доошгүй үгтэй эсээ англи хэл дээр бичих/;
  • TOEFL, эсвэл IELTS-ийн албан ёсны оноо;
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар;
  • УБ Сонгдо эмнэлэг, эсвэл Улсын гуравдугаар төв эмнэлгийн эрүүл мэндийн үзлэгээр орж, эрүүл мэндийн үзлэгийн хуудсыг ерөнхий эмчийн гарын үсэг зуруулан, тамга тэмдэг даруулсан байна (нисгэгч: эрүүл мэндийн 1-р зэрэглэлийн шаардлага хангасан байх, нислэгийн хөдөлгөөний удирдагч: эрүүл мэндийн 3-р зэрэглэлийн шаардлага хангасан байх).

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа:

Сонгон шалгаруулалтад хамрагдах хүсэлт гаргагчдын материалыг 2023 оны  10 дугаар сарын 23-ны өдрөөс 10 дугаар сарын 30-ны өдрийн 10:00 цаг хүртэл Нисэхийн сургалтын төвийн 205 тоот өрөөнд хүлээн авна. Ирүүлсэн материалд ИНЕГ-ын даргын тушаалаар томилогдсон ажлын хэсгийн гишүүд тавигдсан шалгуурын дагуу сонгон шалгаруулалт хийж, удирдлагад танилцуулна.

Асууж тодруулах зүйл байвал zoljargal.a@mcaa.gov.mn болон ажлын өдрүүдэд, ажлын цагаар 71283314, 88644600 утсаар холбогдон мэдээлэл авна уу.