НИСЭХИЙН СУРГАЛТЫН ТӨВИЙН БАГШ НАР ШАГНАГДЛАА

Spread the love

Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Ч.Мөнхтуяа Нисэхийн сургалтын төвийн багш нарт шагнал гардууллаа.

Монгол Улсын Иргэний нисэхийн салбарын боловсон хүчнийг бэлтгэх үйлсэд  өөрийн үнэтэй хувь нэмрээ оруулж, эрхэлсэн ажилдаа амжилт гарган ажиллаж байгаа Нисэхийн сургалтын төвийн гэрээт багш, Аэродромын албаны дарга С.Булганцэрэн, Нисэхийн сургалтын төвийн багшлагч мэргэжилтэн Б.Амарсайхан нарыг Боловсрол, Шинжлэх ухааны сайдын тушаалаар “Боловсролын тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр, Нисэхийн сургалтын төвийн гэрээт багш, НБҮГ-ын Газрын үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Ц.Уянгыг Боловсрол, Шинжлэх ухааны яамны “Жуух бичиг”-ээр тус тус шагнасныг гардуулан өгч, ажлын амжилт хүслээ.