“Аэродромын маневрлах талбай болон перронд ажиллах жолооч операторчныг мэргэшүүлэх анхан шатны сургалт” зохион байгуулагдлаа

    ИНЕГ-ын даргын 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн А/502 дугаар тушаалын дагуу Нисэхийн сургалтын төвд 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 08 дугаар сарын 17-ны өдрүүдэд “Аэродромын маневрлах талбай болон перронд ажиллах жолооч операторчныг мэргэшүүлэх анхан шатны сургалт” амжилттай зохион байгуулагдлаа.

    Сургалтад Газрын тусгай үйлчилгээний алба, “Чингис хаан” ОУНБ, Баянхонгор аймаг дахь нисэх буудал болон “Скай Такси” ХХК, “Аэро Монголиа” ХХК-ийн нийт 14 ажилтнууд идэвх, зүтгэлтэй суралцаж, төгсөв.

SHARE