Нисэхийн салбарт ажилладаг эмэгтэйчүүд- Өөрчлөлтийг дэмжье!

Олон улсын нисэх буудлуудын зөвлөлийн ерөнхий захирал Angela Gittens /2018/07/28/

Энэ оны 8-р сард ОУИНБ  ЮНЕСКО-тай хамтарч Олон улсын Жендэрийн асуудлаар Дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулсан бөгөөд энэхүү олон улсын хэмжээний арга хэмжээг Өмнөд Африкийн Иргэний Агаарын Тээврийн Алба удирдан явууллаа.

Австралийн Сидней хотноо зохион байгуулсан энэхүү IAWA/Олон улсын нисэхийн эмэгтэйчүүдийн холбоо/ арга хэмжээн дээр нисэхийн салбарт ажиллаж буй эмэгтэйчүүдэд өөрчлөлт шинэчлэлт явуулах, түргэтгэх талаар Олон улсын нисэх буудлуудын зөвлөлийн ерөнхий захирал Angela Gittens үг хэллээ:

– Агаарын үйлчилгээний эрэлт хэрэгцээ дараагийн 15 жилийн хугацаанд хоёр дахин өснө. Гэтэл бид нисэх  буудал болон агаарын тээвэрт ажиллах менежер, нисгэгч, нисэх онгоцны механикч, засвар үйлчилгээний баг, нисэх онгоцны үйлдвэрлэл дээр ажиллах инженерүүдийг хаанаас авах вэ?

Өөр бусад салбаруудтай өрсөлдөх авьяас чадварын төлөөх өрсөлдөөнд дэлхийн хүн амын хагасыг нь үл ойшоосоор байж болохгүй. Бид агаарын аяллын хэрэгцээ шаардлагыг хангах эдийн засгийн гол хөшүүрэг байх хэрэгтэй. Одоо бид хоёр алхам урагшилж,  1,5 алхмаар ухараад байна.

Тус улсын Сидней, Брисбен гэсэн хамгийн том 2 нисэх онгоцны буудалд эмэгтэй ерөнхий захирлууд ажиллаж байсан бөгөөд хэдхэн сарын дотор тэд бие биенийхээ араас тэтгэвэрт гарснаас хойш одоо ямар ч эмэгтэй удирдлага байхгүй байгаа. Европт мөн ижил хандлагатай – нэг салбараас ганц хоёр эмэгтэй гарахад л эмэгтэйчүүдийн эзлэх хувь нойл заадаг.

Зөвхөн хойд америкт  одоогийн байдлаар удирдах алба гүйцэтгэж байгаа болон ирээдүйд удирдах албан тушаалын төлөө өрсөлдөх эмэгтэйчүүдийн тоогоор арай  илүү байна. Гэхдээ тэнд  ч мөн  эмэгтэйчүүдэд таатай бус чиг хандлага харагддаг. Энэ байдал нь  нисэх буудлын эзэд авьяас чадвартай ажилтнуудыг үйлдвэрлэлийн гаднаас хайхад хүрч, ялангуяа нисэх онгоцны буудлуудын удирдах ажилтны орон тоон дээр ажиллах  чадвартай боловсон хүчнийг  гаднаас эрэлхийлэх хандлагатай болж байна. Олон үндэстнийг нэгтгэсэн АНУ-д ч гэсэн удирдах албан тушаалд эмэгтэйчvvдийн эзлэх байр суурь тун бага,  цөөхөн эмэгтэй гарахад л тэдний эзлэх хувь огцом буурдаг. Корн Ферригийн бидэнд мэдэгдсэн хийсэн сүүлийн үеийн мэдээллээр  Фортун сэтгүүлийн 500 компаний удирдах зөвлөлийн 5-аас цөөн хувь нь л эмэгтэйчүүдээр удирдуулж байна гэжээ.

Өнөөгийн нийгэм эмэгтэйчүүдийг хүчирхэгжүүлэх асуудал дээр илүү их анхаарал хандуулахыг шаардаж байгаа учраас  нисэхийн салбарт эмэгтэйчүүдийн манлайллын талаар нухацтай хандах нь энд бидний гол зорилго болоод байна. Иймээс бид эмэгтэйчүүдийг хүчирхэгжүүлэх цаг болсон.

Ажлын талбарт олон жилийн туршид ACI/Олон улсын нисэх буудлуудын зөвлөл/- тэргүүлсээр байсан. Боловсрол, сургалт, ажлын байрны талаар бид IAWA/Олон улсын нисэхийн эмэгтэйчүүдийн холбоо/-той гэрээ байгуулан хамтран ажиллаж байгаадаа маш их бахархаж байна.

Бид АСI-н Нисэх буудлын Удирдлагын Манлайллын хөтөлбөртөө жил бүр  тэтгэлэг олгох бөгөөд суралцагчдыг удирдах түвшний үүрэг хариуцлагад бэлтгэснээр энэхүү гайхалтай салбарын мэргэжлийн өсөлт хөгжилд илүү их хувь нэмэр болох болно. Үнэндээ Эмэгтэйчүүдэд туршлага болон эерэг хандлагаа хөгжүүлэх хэрэгтэй байгаа төдийгүй  хамгийн гол нь эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд, туршлага чадвартай ажилчид, найз нөхрийн хүрээгээ тэлэх боломжтой болж байна.

Миний хувьд нисэхийн салбарт ороход гол чиглүүлэгч  минь үнэндээ эрэгтэй хүн байсан бөгөөд тэрээр хүйсээр ялгаварлах,  иргэний эрхийг эсэргүүцэгч бус хүн байсан. Бидэнд мөрөөдөгчид  хэрэггүй. Бидэнд эмэгтэйчүүдийг ажилд авдаг,  дэмждэг тэднийг байгууллагын ашиг сонирхолд нийцэж байгааг харуулдаг парагматистууд хэрэгтэй.

Энэхүү хямралын буюу “зах зээлийн уналтын үед” нийгмийн аль ч гишүүнд (ялангуяа эмэгтэйчүүдэд ) хамгийн тохиромжтой цаг үе юм.

Нисэхийн салбар авьяас билгийн хямралд өртөж байна гэж би хэлмээр байна.

Нисэхийн инженерийн ажлаас эхлээд аюулгүй ажиллагаа, аюулгүй байдал гээд бүхий л салбарт ажиллахад биднийг юу ч  зогсоохгүй.

Удирдах албан тушаалтны хувьд бид авьяас чадвартай эмэгтэйчүүдийг энэхүү гайхалтай, сонирхолтой нисэхийн салбарт ажилд ороход нь  улам зоригжуулж цаашдаа олон олон охидыг шинжлэх ухаан, математикийн чиглэлээр суралцуулах шаардлагатай байна.

Бидний хувь заяа бидний гарт мөн бидний хойч үе болон тэрний дараагийн үеийн эмэгтэйчүүдийн гарт байх болно. Тиймээс хамтдаа ажиллаж их хэргийг бүтээцгээе!

SHARE