АЮУЛГҮЙ БАЙДЛЫН САЙЖРУУЛАЛТ

1.ШАЛГАЛТЫН ЦЭГИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ САЙЖРУУЛАХ

Иргэний агаарын тээвэр рүү  халдах террорист халдлагууд үргэлжилсээр сүүлийн хоёр жилд л гэхэд хэд хэдэн  тохиолдлууд гарсан байна . Жишээ нь
2016 онд Сомалийн  Daallo Эйрлайны  159-р нислэг, 2015 онд Египетийн Метрожет 9268 руу халдсан  халдлагууд болон мөн зэвсэглэсэн террористуудын Брюссель болон Стамбулд халдлагуудыг нэрлэж болно. Тагнуулын төв газрын мэдээлснээр Террористууд тэсэрч дэлбэрэх бодисоо гар утаснаас илүү том электрон төхөөрөмж (PEDs) -дотор нуун одоогийн Рентген сканнерыг хуурах арга залиа улам сайжруулсаар байна гэжээ.

Сүүлийн үед  онгоцны тээшийг шалгах сүүлийн үеийн арга хэрэгсэл сул байгаагаас болж эрх баригчид Ойрхи Дорнодын томоохон 10 нисэх онгоцны буудлын ачаа тээшийг  Америкийн Нэгдсэн Улс руу болон Английн 6 хөөрөх цэг рүү  тойруу замаар дамжуулан , зорчигчдын  уур бухимдлыг төрүүлсээр байгаа бөгөөд ,  аялагчдын  санаа зовж буй асуудлыг шийдэж, агаарын аяллыг аз жаргалтай байлгах  технологи ашиглах зайлшгүй хэрэгцээ шаардлага бий болоод байна.

Халдлага заналхийлэл улам бүр нарийсхийн хэрээр шинэ технологи зайлшгүй хэрэгтэй болж байна. Томоохон нисэх онгоцны буудлуудад хэрэглэгддэг уламжлалт болон АТ рентген сканнеруудаар  харах байдал болон материалыг ялгаж таних  чадвар хязгаарлагдмал зэрэг асуудлууд байнга тулгардаг. Рентген сканнерууд нь өндөр энергиэс бага энергийн  харьцуулалт хийн  ашигт атомын хэмжээг (Zeff)  нарийвчлал багатайгаар тодорхойлдог. Гэвч  Рентген системээр харахад рентген туяа  объектыг дайран өнгөрөхдөө атомын тоон тооцоолуур тодорхой бус байдгаас болж дамжин өнгөрөх бүх объектуудыг дундаж объект тус бүрийг тус тусд нь ялгаж  чаддагүй.

Энэ нь илрүүлэх магадлалыг хязгаарлаж, хэт их хуурамч дохио үүсгэдэг бөгөөд эдгээр системүүд нь автомат илрүүлэх горимоор  биш харин операторын туслалцаатайгаар явагддаг.

АТ-ийн операторууд цахилгаан төхөөрөмжүүдэд нуугдсан тэсрэх бодисыг илрүүлэхийн тулд зургийг хялбаршуулах үүднээс зорчигчид цахим хэрэгслээ тусад нь сагсанд хийдэг бөгөөд ингэснээр аюулгүй байдлын ажилтнууд зөөврийн компьютер дотор нуусан ялтсан тэсрэх бодис зэрэг хэвийн бус зүйлийг илрүүлдэг. Гэвч одоогоор зөвхөн хоёр талаас нь харах боломжтой байгаа бөгөөд  IED/сайжруулсан тэсрэх төхөөрөмж/- ийн бүрэлдэхүүн хэсгүүд ( цагийн тохируулга, тэслэгч)-ийг цахилгаан хэрэгслийн ердийн хэлхээний дунд амархан нууж болох тул энэ арга хангалтгүй байна.

ТЕХНОЛОГИЙН ШИНЭ ҮЕ

Ханган нийлүүлэгчдээс борлуулж байгаа олон өнцгөөс нь хардаг AT технологи нь хэд хэдэн рентген эх сурвалжууд ашигладаг бөгөөд, илрүүлэгч нь объектыг янз бүрийн байрлалаас дүрсэлдэг. Овор хэмжээ, зардлын асуудлаас болж хамгийн ихдээ 4 талаас нь хардаг гар тээшний програмыг одоогийн байдлаар ашиглаж байна. Гар тээшийг 4 талаас нь хардаг энэ систем нь тээшин дэх объект бүрийн овор хэмжээ, материалын төрөл, сэжигтэй тэсрэх бодис зэргийг дутуу тодорхойлдог. Энэхүү системийг  том  овор хэмжээтэй зүйлийг /объект нь хэт жижиг бол аюул учруулахгүй гэж үзэн/  тодорхойлох зорилгоор бүтээсэн. Ийм хэмжүүр нь тэслэгчийн минутын цохилт 30-40%- иас өндөр үзүүлэлттэй үед л илрүүлдэг.

Тиймээс  аюулгүй байдлын ихэнх үйлдвэрлэгчид хяналтын цэгийн аюулгүй байдлыг бүрэн хангаж чадах  Компьютер Томограф (CT) системийг цаашид хөгжүүлэхэд хөрөнгө оруулалт хийж байгаа юм. Хамгийн гол нь энэ нь операторуудын үзлэг шалгалтад зориулж  тээшинд дотор байгаа объект тус бүрийг 3 хэмжээсээр, өндөр нарийвчлалтай, хямд өртгөөр, хурдан шуурхай, бүрэн хэмжээгээр нь  хянах зориулалт бүхий цорын ганц баталгаатай арга юм.

4 болон түүнээс бага дүрслэлээр хардаг AT технологитой  харьцуулахад CT технологи нь 1440 зураг авдаг. Програм хангамжид суурилуулснаар  объектыг фоксел бүрээр буюу хамгийн жижиг секторуудад хуваан  3D дүрс рүү оруулж, сектор бүрийн ашигт атомын хэмжээ, нягтралыг тогтоодог. Обьектийг тойруулан Рентген системийг гүйлгэж  объектыг олон тооны  кубд хуваан 3 хэмжээст нарийвчлалтайгаар компьютерт хардаг. Жишээ нь талхыг зүсэм зүсмээр шоон хэлбэрт оруулаад дараа нь буцааж бүтэн хэлбэрт оруулах үйлдэлтэй адилтган тайлбарлаж болох юм. Фоксел буюу сектор тутмын материалын бүтэц, нягтрал, энергийн агууламж зэрэг нарийн шинж чанарыг тодорхойлдог.

Фоксел бүрийн хэмжээ нь ижил учраас систем нь тухайн объектын масс буюу жин (Масс = Нягтрал x Эзлэхүүн) -ийг тооцоолж чаддаг бөгөөд хос энергид илрүүлэгч ашиглаж байгаа тохиолдолд материалын ашигт атомын тоог(Zeff) тэгш өнцгөөр ялгаж хуурамч дохиоллын тоог багасгах болно. Энэ мэдээллийг ашиглан илрүүлэх алгоритмаар объект бүрийг тэсрэх бодисын шинж чанараас ялгаж, тухайн объектыг нягтрал ижил байгаа эсэх, Zeff тэсрэх бодисын жагсаалтад байгаа болон  хамгийн бага массаас их байгаа эсэхийг нарийвчлан тогтоодог.

Эдгээр бүх хүчин зүйлс нь илрүүлэх чадварыг сайжруулахын зэрэгцээ хуурамч дохиог багасгана.

Ихэнх үйлдвэрлэгчид,  AT системүүд шингэний гаралтай аюултай ачаан дээр Цахилгаан соронзон нийцлийн шинжилгээний төвийн  C-3, болон С-4 тестүүдийг  давдаггүй гэдгийг мэдэж байгаа.

СТ-ийн технологи нь логикоор тэсрэх бодисыг автоматаар түргэн илрүүлэх,  операторууд ачаан доторхыг 100% -ийн  нарийвчлалтай шалгах үр дүнтэй 3D дүрсийг нэвтрүүлж, аливаа хориотой зүйлийг олох боломжийг олгож байгаа батлагдсан технологи юм.

Нисэх буудлын аюулгүй байдлын мэргэжилтнүүдэд тулгараад байгаа сүүлийн үеийн асуудлын нэг жишээ бол зөөврийн компьютер болон бусад PED гэх мэт электрон хэрэгсэлд далдлагдсан тэсрэх бодис юм.

Зураг 2-т Сомали дахь Даллагийн  159 дугаар Нислэгийн хохирлыг харуулсан; Энэ дэлбэрэлт болох үед агаарын хөлгийн даралт бүрэн тогтворжуулаагүй байсан; Хоёр дахь зөөврийн компьютерnay тэсрэх бодис, агаарын хөлөгт хүрэхээсээ өмнө дэлбэрч баригдсан (аюулгүй байдлыг үзлэгийн дараа дэлбэрч байсан) бөгөөд Далла дахь нислэгт ашигласантай төстэй юм.

Зураг 3-т зөөврийн компьютер бүхий тэсэрч агуулсан тээшийг  рентген сканер болон CT сканер дээр харуулсан байдал . СТ-ийн дүрслэл нь эдгээр аюулыг илүү нарийвчлалтайгаар илрүүлдэг.

Маш нимгэн ялтсан дэлбэлэгчийг сайн далдалсан  тохиолдолд уламжлалт рентген зурган эсвэл олон талт рентгений сканерын аль алинаар нь ч  илрүүлэх нь боломжгүй юм. Харин CT сканер нь эдгээр аюулыг автоматаар илрүүлж ачааг бүх өнцгөөс нь задлан шинжилдэг.
Үүнээс гадна, СТ нь материалын үнэн зөв өгөгдлүүдтэй тул тэдгээрийг материалын нягтралаас эхлүүлээд дүрсийг автоматаар анализ хийн илрүүлэхээр програмчилж болно.

Эх сурвалж: Aviation security International  2017 оны 6 сарын хэвлэлтээс

  1. DETECT 1000/Dual energy tomographic Examination for concealed threats/ Хяналтын цэгийн ачаа тээшийн автомат EDS/Electrical-Data-Security/ аюулгүй байдлын систем

Аюултай ачаанд зориулсан хос энергит томографийн үзлэг шалгалт
DETECT 1000,
Хамгийн дэвшилтэт хяналтын цэгийн сканнер

/ТSA/Технологийн системийн шинжилгээ,                                                                    /ECAC /цахилгаан соронзон нийцлийн шинжилгээний төв/-өөр баталгаажсан.

DETECT 1000 Advanced Checkpoint скан

Удахгүй патентлагдах  “DETECT ™ lOOO” Хос Энергит компьютер томографийн (DECT)-ын төхөөрөмжийг  дэвшилтэт үзлэгийн системийн 90% -ийг хариуцан ажилладаг аюулгүй байдлын технологийн мэргэжилтнүүд зохион бүтээсэн бөгөөд одоогоор хэрэглээнд байгаа системд хувьсал хийн өөрчилж өндөр нарийвчлалтай, бүтэн тойрдог 3-D дүрслэлтэйгээр бүтээгдсэн.
DETECT ™1000 нь гар тээшинд байгаа объект бүрийг хагас миллиметрийн нарийвчлалаар, гүний  нягтаршлийг Ашигт Атомын Тоо (Zeff) материалын хэмжигдэхүүн бүхий нарийн задлан шинжилж, хориотой эд зүйлсийг хялбархан тогтоодог.

DETECT ™ 1000 нь анхны Хос-Энергит Компьютер Томографийн Систем бөгөөд үл мэдэгдэм үелзэл дээр/FAR/ байгаа тэсэрч дэлбэрэх бодисыг цогц илрүүлэх бүрэн автоматжуулсан  систем юм. DETECT ™ 1000 нь TSA/ технологийн системийн шинжилгээ, /ECAC/ Цахилгаан соронзон нийцлийн шинжилгээний төв/ C-1, C-2, гар тээшний стандарт- 3 аар гэрчилгээжсэн, тээшин дэх цахилгаан хэрэгслийн үлдэгдэл ялангуяа тэсрэх дэлбэрэх төрлийн эд зүйлийг  100% автомат аргаар үзлэг шалгалт хийх боломжтой.

Цагт 884 хүртэлх тээш шалгах хүчин чадал бүхий DETECT ™ 1000 -ын давуу талууд гэвэл:

  • Тээшний гүнд байгаа барааг гаргахад шаардагдах хугацаа
  • Ачааг шалгахад зарцуулагдах хугацаа бага
  • Тээшийг сканндах цаг хугацаа
  • Тээшийг шинжлэхэд шаардагдах хугацаа
  • Шалгах цэг дээр ажиллах ажилтнуудын тоо зэргийг багасгадаг.

Энэ бүгд Нисэх онгоцны аюулгүй байдлыг дээд зэргээр сайжруулахын зэрэгцээ зорчигчдыг чирэгдэл багатай аялуулах зорилготой.

Эрүүл мэндийн баталгаат технологид суурилсан DETECT “lOOO нь  шалган нэвтрүүлэх цэгийн тээш шалгах шинэ стандарт бөгөөд АНУ-ын  ТСШ ба Европын холбооны хамтын нийгэмлэгээс батлагдсан Үүнд:

  • Үл мэдэгдэх дохио бүхий тэсрэх бодис/ын илрүүлэлт, /TSA/Технологийн системийн шинжилгээ болон /ECAC /Цахилгаан соронзон нийцлийн шинжилгээний төв/өөр гэрчилгээжин баталгаажсан.
  • Өндөр чанарын 3- D Дүрслэл, өмнө бүтээгдсэн сканеруудаас илүү супер
  • Аюулыг тусгаарлан шалган баталгаажуулах, дэлгэц дээр ажиллахад  хялбар хэрэгслүүдтэй
  • АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын албаны ШУ технологийн захиргааны дэмжлэгтэйгээр
  • Аюулын дэвшилтэд алгоритмын шинэчлэлт бүхий
  • /ECAC /Цахилгаан соронзон нийцлийн шинжилгээний төвтэй хамтран C-3 шингэнийг илрүүлэх, автомат зэвсэг илрүүлэх програм хангамжийг шинэчлэлт
  • Цагт 884 хүртэлх тээш шалгах хурд, өндөр хурдны Рентген сканераар нэвт унших чадвартай
  • Нисэх буудлын шалгалтын цэгт бүрэн зохицох овор хэмжээ, жин бага хүчин чадал сайтай
  • Үйл ажиллагааг тасралтгүй явуулахад, найдвартай, системийн боломж өндөртэй
  • Гаргасан зардал, болон хөрөнгө оруулалтаа хялбар олох, үр ашигтай загвар юм.

Эх сурвалж: Aviation security International  2017 оны 6 сарын хэвлэлтээс

SHARE