2018 оны 08 дугаар сарын 06-наас 31-ний өдрүүдэд зохион байгуулагдаж буй сургалтууд

      1. ИНЕГ-ын Нисэхийн сургалтын төвд “Агаарын хөлгийн газрын үйлчилгээний техникчдийн суурь сургалт” 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс 08 дугаар сарын 31-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
Энэхүү сургалт нь суралцагчдад газрын үйлчилгээ хийх үндсэн мэдлэгийг олгох, газрын үйлчилгээний техник тоног төхөөрөмж дээр ажиллах дадлага туршлагыг олгож, агаарын хөлөг газрын үйлчилгээний мэргэжлийн мэргэшсэн ажилтнуудыг бэлтгэхэд оршино. Мөн дараах зайлшгүй мэдэх шаардлагатай сэдвүүдийн талаар мэдлэг эзэмшүүлэн, ажиллах чадвар дадалтай болно. Үүнд:

  • Агаарын хөлөгт газрын үйлчилгээ үзүүлэх, мэдлэг чадвар болох;
  • Газрын үйлчилгээний шинэ мэдээ, мэдээллээр хангах, ашиглаж байгаа газрын тоног төхөөрөмж дээр ажиллаж сурах;
  • Аэродром перрон талбайн үйл ажиллагаа болон аюулгүй ажиллагааны шаардлагуудыг мэдэж авах;
  • Иргэний нисэхийн болон нислэгийн аюулгүй байдлын талаар мэдлэгтэй болох;
  • Аюултай ачааны талаар мэдлэгтэй олгох;
  • Агаарын хөлгүүдэд үзлэг, техник үйлчилгээ хийж сурах;

         2. “Аэродромын маневрлах талбай болон перронд ажиллах жолооч-операторчныг мэргэшүүлэх анхан шатны сургалт” 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 08 дугаар сарын 23-ний өдрүүдэд,  “Аэродромын маневрлах талбай болон перронд ажиллах жолооч-операторчныг мэргэшүүлэх давтан сургалт” 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс 08 дугаар сарын 29-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

    3. Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх буудал ашиглалтад орохтой холбогдуулан нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний ажилтнуудын шилжих сургалт, дадлагыг 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрүүдэд Нисэхийн сургалтын төвийн цамхагийн дадлагажуурын ажлын байранд 7 ээлжээр зохион байгуулагдаж байна.

        4. “Хүний хүчин зүйлийн талаарх онолын суурь сургалт” 2018 оны 8 дугаар сарын 29-ны өдөр зохион байгуулагдаж байна.

SHARE