Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний ажилтнуудын шилжих сургалт, дадлага зохион байгуулагдаж байна

     Улаанбаатар хотын шинэ нисэх буудал ашиглалтад орохтой холбогдуулан нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний ажилтнуудын шилжих сургалт, дадлагыг 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 02-ний хооронд 7 ээлжийн 62 ажилтныг хамруулан сургалт, дадлагыг Нисэхийн сургалтын төвд зохион байгуулж байна.

          Мөн сургалтын хөтөлбөрийн дагуу Ойртолтын нислэгийн удирдагчид цамхагийн дадлагажуурын ажлын байранд 40 цаг, ерөнхий нислэгийн удирдагч, аэродромын нислэгийн удирдагч, зохицуулалтын нислэгийн удирдагч, нислэгийн мэдээллийн ажилтнууд шинэ нисэх буудалд 8 цагийн танилцах дадлагыг тус тус хийж байна.