НИСЭХ БУУДЛЫН ДЭД БҮТЦИЙН ХӨГЖИЛ, АГААРЫН ТЭЭВЭРЛЭЛТИЙН ӨСӨЛТӨД ХУВЬЧЛАЛ НӨЛӨӨЛӨХ НЬ

      Бразил Улсын Форталеза хотноо 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр зохион байгуулагдсан Нисэхийн дээд хэмжээний форум дээр өнөөгийн агаарын тээвэрлэлтийн өсөлт, хөрөнгийн үр ашигтай зарцуулалт болон дэлхийн нисэх буудлуудын үйлчилгээний чанарыг өндөр түвшинд хүргэхэд нисэх буудлуудад чухал хувь нэмэр оруулж буй хувийн хөрөнгө оруулалтыг зохистой байдлыг бий болгон, дэмжин ажиллахыг улс орнуудын Засгийн Газар болон нисэхийн хяналтын байгууллагуудад Олон улсын нисэх буудлуудын холбоо/ACI/ уриалсан байна.
Нисэх буудлуудын дэд бүтцэд оруулж буй хувийн хөрөнгө оруулалт нь дэлхийн эдийн засаг болон дэлхийн эдийн засгийн сүлжээнд чухал ач холбогдолтой бөгөөд хэрэв засгийн газрууд хөрөнгө оруулалтыг шаардлагатай түвшинд хүргэж чадахгүй бол агаарын тээврийн өсөлтийг нэмэгдүүлэхийн тулд бусад эх үүсвэрүүдийг ашиглахад хүрнэ хэмээн Агаарын тээврийн өсөлт болон хөгжлийн стратегийн талаарх хэлэлцүүллэгийн үеэр Олон улсын нисэх буудлуудын холбоо /ACI/-ны ерөнхийлөгч, хатагтай Анжела Гиттэнс мэдэгджээ. Хатагтай Гиттэнс хувьчлал нь одоогийн нисэх буудлуудын дэд бүтцэд тулгарч буй хүндрэлүүдийг арилгах, нисэх буудлуудын хүчин чадал болон үйлчилгээний чанарыг сайжруулах, цаашид 2040 он гэхэд 22 тэрбум зорчигч буюу зорчигч тээвэрлэлтийг жилд дунджаар 4,5%-аар өсгөхөд чухал сонголт болохыг онцлон тэмдэглэсэн.
Хувийн хөрөнгө оруулагчдын хууль эрх зүйн орчин нь тодорхой болсон, хөрөнгө оруулагч болон нисэх буудлын оператор өөрсдийн эрсдлийг тооцоолон бизнесийн шинэчлэлийг хэрэгжүүлэх боломжтой бөгөөд зорчигч, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг хангах, олон нийтийн болон үндэсний эдийн засагт хувь нэмэрээ оруулдаг болохыг Олон улсын нисэх буудлуудын холбоо /ACI/ нь мэдэгдсэн.
Хатагтай Гиттэнс цаашид хэлэхдээ Австрали, Мехсик, Бразил, Бүгд Найрамдах Конго Улс, Итали, Малайз зэрэг орнуудын нисэх буудлууд нь өсөн нэмэгдэж буй дэд бүтцийн томоохон сорилтуудыг даван туулж, хувийн хөрөнгө оруулалтыг амжилттай татаж чадсан. Олон улсын нисэх буудлуудын холбоо /ACI/-ны “Нисэх буудлыг үр ашигтай ажиллуулах” талаарх бодлого нь нисэх буудлуудад хувийн хөрөнгө оруулалтыг түлхүү оруулах, тэдгээрийн амжилттай жишээг сурталчилах явдал юм.
Урьдчилсан таамаглалаар 2030 он гэхэд дэлхийн агаарын тээврийн зорчигчдын тоо дахин өсөх магадлалтай байна. Нисэхийн салбарын оролцогч талуудын өргөн хүрээний хэлэлцээрт нисэх буудлын дэд бүтцийн хөрөнгө оруулалтад хувийн хэвшлийг оролцуулах нь дэлхийн эдийн засаг болон эдийн засгийн сүлжээ, ялангуяа НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой. Нисэх буудлуудыг хувьчлах энэхүү бодлого нь өнөө үед улам бүр нийтлэг болж байна. Дэлхийн топ 100 нисэх буудлын зорчигчдын тоо болон тэдгээрийн хувийн хэвшлийн оролцоо 2017 онд 51 болж өссөн нь 2016 оныхоос даруй 5 дахин их байна.
2017 онд дэлхийн топ 500 нисэх буудлын 39% нь хувийн хэвшлийн оролцоотой болсон байна. Дан ганц нисэх буудал, нисэх буудлуудын систем болон нисэх буудлуудын сүлжээ нь агаарын тээвэрлэгчид, зорчигчид болон тэдгээрт үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудын хувьд маш чухал үнэ цэнийг бий болгодог. Нисэх буудлуудын сүлжээний эдийн засгийн хамрах цар хүрээ нь агаарын тээвэрлэгчдийг үйлчлүүлэгчиддээ чанартай үйлчилгээ үзүүлэх, тэдгээрийн зардал, төлбөрийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой.
Олон улсын нисэх буудлуудын холбоо /ACI/ нь улс орнуудын засгийн газар болон бодлого боловсруулагчдыг нисэхийн дэд бүтцийн хөгжилд дэмжлэг үзүүлэх хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэхэд доорх арга хэмжээг авч ажиллахыг уриалсан.

  1. Хэрэв боломжтой тохиолдолд Нисэх буудлуудын операторууд нь, агаарын тээвэрлэгчид, зорчигчид болон олон нийтийн ашиг тусын тулд жижиг нисэх буудлыг хөндлөнгөөс санхүүжүүлдэг загварыг дэмжих;
  2. Нисэх буудлуудын операторууд нь зардлаа нөхөхийн тулд хамгийн тохиромжтой төлбөр тооцооны хэлбэрийг сонгох;
  3. Хувьцаа эзэмшигчдийн хувьд, сүлжээнд дэх жижиг нисэх буудлуудын үйл ажиллагааг тогтворжуулах замаар үр ашигтай ажиллах;
  4. Нисэх буудлыг хувьчлахаас өмнө хяналт зохицуулалтын орчинг оновчтой болгох;
  5. Бизнесийн шинэчлэлийг дэмжих, үнэ цэнийг бий болгох замаар хөрөнгө оруулагчдыг урамшуулах;
  6. Олон үе шаттай тендерийн шалгаруулалтыг тооцоолон, нисэх буудлын хувьчлалын хамгийн боломжит гэрээний загвартай уялдуулан концессын гэрээний хугацааг тодорхойлох;

    “Олон улсын нисэх буудлуудын холбоо /ACI/ нь агаарын тээврийн салбарын үр ашгийг дээшлүүлэхэд шаардлагатай арга хэмжээг хэрэгжүүлэх, ур чадварыг сайжруулах, нисэх буудлын хүчин чадал болон үйлчилгээний чанарыг сайжруулах чиглэлээр бодлого боловсруулагчид, нисэхийн салбарынхантай цаашид хамтран ажиллах болно хэмээн Хатагтай Анжела Гиттэнс хэлсэн.

Эх сурвалж: https://aci.aero/news/2018/09/18/privatization-has-proven-successful-in-developing-airport-infrastructure-to-cope-with-traffic-growth/

SHARE