IELTS шалгалтад бэлтгэх зөвлөмж

        IELTS гэж юу вэ? Олон улсын англи хэлний шалгалтын систем /IELTS/ гэдэг нь Англи хэлний түвшин тогтоох тест юм. Жилд дунджаар хоёр сая хүн тус тестийг өгдөг. Англи хэлийг үндсэн хэлээ болгосон аль ч улс оронд сурч, ажиллахыг хүссэн 16-аас дээш насны хүмүүсийн Англи хэлний чадварыг хэмжих зорилготой билээ. Уг тестийг өгөхийн өмнө сайтар бэлтгэх хэрэгтэй. Гадаадад суралцахыг хүсэж байгаа бол цагийг нь тулгалгүйгээр хэдэн сарын өмнөөс бэлтгэж, шалгалтаа өгөхийг зөвлөдөг.

       Уг тест нь дотроо хоёр төрөлтэй: IELTS Academic болон IELTS General Training. Хэрэв та англи хэлээр ярьдаг оронд суралцах гэж байгаа бол IELTS Academic тестийг өгнө. Энэ нь таны англи хэлний ерөнхий чадварыг шалгахаас академийн төвшний хэлний чадварыг шалгадаг. Ингэхдээ өөр тутмын болон суралцахад хэрэг болох үгсийн сангийн мэдлэгийг үнэлгээндээ оруулдаг.

     Энэхүү англи хэлний түвшин тогтоох шалгалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах болон тус шалгалтад хэрхэн бэлтгэх арга техникийн талаарх зөвлөмжийг 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ИНЕГ-ын хурлын танхимд мэдээллийн цагаар зохион байгуулна.