Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ICAO/-ын “TRAINАIR PLUS” хөтөлбөр нь Олон улсын түвшинд агаарын тээврийн салбарт аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлыг бүрэн хангасан үр дүнтэй үйл ажиллагааг сайжруулах, мөн тогтвортой хөгжлийг бий болгох, хүний нөөцийн хөгжлийн стратегиудыг удирдан чиглүүлж, хангалттай тооны чадварлаг боловсон хүчинтэй болох боломжийг баталгаажуулах, сургалтын нэгдсэн нэг стандарт, шаардлагыг хэрэгжүүлэх зорилготойгоор ICAO-ийн Global aviation training /GAT/ сургалтын байгууллагаас байгуулсан сургалтын хамтын ажиллагааны хөтөлбөр юм.
Монгол Улсын ИНЕГ, Нисэхийн сургалтын төв нь анх 2012 онд ICAO-ийн “ТRAINAIR PLUS” хөтөлбөрт элсэн орж улмаар 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн “Дэмжигч” гишүүнчлэлтэй болсон.
2016 онд ИНЕГ-аас нисэхийн мэдээллийн менежментийн ажилтан бэлтгэх сэдвийг ICAO-ийн зөвшөөрлийн дагуу сонгон авч “Aeronautical information management specialist-021/122/AIS AIM SPC” анхны стандартчилагдсан сургалтын багц хөтөлбөрийг мэргэжлийн байгууллага болох Нисэхийн мэдээллийн үйлчилгээний албатай хамтран боловсруулан ICAO-аар баталгаажуулснаар 2016 оны 12 дугаар сард “Жинхэнэ” гишүүн байгууллага болон хөгжсөн. Дээрх олон улсын стандарт хангасан ICAO-ийн сургалтын стандартчилагдсан хөтөлбөрийн хүрээнд 2017, 2018, 2019 онуудад нийт 3 удаагийн “Aeronautical information management specialist-021/122/AIS AIM SPC” сургалтыг олон улсын мэргэжлийн байгууллагуудын хэмжээнд зарлан зохион байгуулан ажилласан бөгөөд сургалтад Австрали-1, Бүгд Найрамдах Бангладеш Ард улс-2, Непал Улс-1, Бүгд Найрамдах Тунис Улс-2, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс-2, ИНЕГ-ын харьяа НМҮА-ны 8 мэргэжилтэн тус тус хамрагдаж ICAO-аар гэрчилгээжив.
Мөн Нисэхийн сургалтын төв нь ICAO-ийн TRAINAIR PLUS хөтөлбөрийн гишүүнчлэлийн эрх сунгах ICAO-ийн төлөвлөгөөт аудит шалгалтуудад 2015, 2018, 2021, 2024 онуудад амжилттай хамрагдаж “Хангалттай сайн” гэсэн үнэлгээтэй шалгуулан ажилласан.
ICAO “TRAINAIR PLUS” – Membership Categories
ICAO-ийн TRAINAIR PLUS хөтөлбөрийн гишүүн байгууллагын эрхийн хүрээнд дараах сургалтуудыг зохион байгуулж ИНЕГ-ын салбар нэгжийн мэргэжилтнүүдийг ICAO-аар гэрчилгээжүүлэв. Үүнд:
2015 онд:
1.Training developers course (TDC) – ИНЕГ, салбар нэгж 15 ажилтан.
2016 онд:
1.Training developers course (TDC) – ИНЕГ, салбар нэгж 13 ажилтан.
2017 онд:
- “Aeronautical information management specialist-021/122/AIS AIM SPC”- гадаад 4, ИНЕГ, НМҮА 2 ажилтан.
2018 онд:
- “Training instructors course (TIC) Part-1 (online)” – ИНЕГ, НХҮА 12 ажилтан;
- 2. “On-the-Job Training Instructor Course” – ИНЕГ, НХҮА 12 ажилтан;
- “Aeronautical information management specialist-021/122/AIS AIM SPC”- гадаад 2, ИНЕГ, НМҮА 3 ажилтан.
2019 онд:
1.“Aeronautical information management specialist-021/122/AIS AIM SPC”- гадаад 2 /Тунис Улс/, ИНЕГ, НМҮА 3 ажилтан;
2.“The safety management training programme (SMTP) Part -1 (online)” – ИНЕГ, салбар нэгж 18 ажилтан;
2020 онд:
1.“The safety management training programme (SMTP) Part -2” – ИНЕГ, салбар нэгж 18 ажилтан;
ICAO TRAINAIR PLUS members:
- NORTH AMERICA CENTRAL AMERICA THE CARIBBEAN (13)
- AFRICA (22)
- MIDDLE EAST (12)
- ASIA/PACIFIC (24)
- EUROPE (13)
- SOUTH AMERICA (12)
- CORPORATE PARTNERS (6) НИЙТ 103 гишүүнчлэл, улс орон.