Сургалт, дадлагын үйл ажиллагаанд Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ICAO/-ын стандарт, шаардлагыг бүрэн хангасан орчин үеийн сургалтын арга барил, техник, технологийг нэвтрүүлж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нисэхийн аюулгүй байдал, нисэхийн аюулгүй ажиллагааг хангах чадварлаг хүний нөөцийг сургаж, бэлтгэхэд оршино.
Үнэт зүйлс:
- Хууль ёс, эрдэм, соёлыг дээдлэх
- Чанартай боловсролоор иргэний нисэхийн чадварлаг мэргэжилтэн бэлтгэх
- Зарчимч, шударга ёс, эв нэгдлийг эрхэмлэж ажиллах
- Хариуцлага, чанар, ил тод нээлттэй байх
- Нисэхийн аюулгүй байдал, нисэхийн аюулгүй ажиллагааг ханган ажиллах хүний нөөцийг бэлтгэх, тогтвортой хөгжлийг бий болгох
НСТ-ийн чанарын бодлого:
Үйл ажиллагаандаа олон улсын нисэхийн байгууллага /ICAO/-ын стандарт шаардлагыг бүрэн хангасан орчин үеийн сургалтын арга барил, техник технологийг нэвтрүүлж, олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц чадварлаг мэргэжлийн боловсон хүчнийг бэлдэхийн төлөө чанарын удирдлагын тогтолцоог үр нөлөөтэй хэрэгжүүлж, ажилтнуудынхаа ур чадварыг байнга дээшлүүлэн, хэрэглэгчдийн шаардлага, эрэлт хэрэгцээг хангасан чанартай сургалтуудыг зохион байгуулна.